Monday, September 3, 2007

Тєрсєн нутгаа гэж...



















Сvvлийн vед нутагтаа очихоор сэтгэл євдєєд юн амрах мантай болох юм. За эхлээд нутгаа танилцуулсан нь дээр байх.

Энэ зурган дээр харагдаж байгаа газар бол Євєрхангай аймгийн Уянга сумын нутагт байдаг Найман нуур гэдэг газар. Yнэхээр сайхан байгальтай газар даа. Энд хvйн холбоогоор холбогдсон найман ширхэг нуур байдгын. Гадаадын жуулчдын ирэх дуртай Моголын vзэсгэлэнт газруудын нэг. Цэв цэнхэр гvн их усанд нь загас жараахай ихтэй хажуугийн уул тал ой модондоо жимс ихтэй тэр дундаа хад ,vхэрийн нvд, дошлой ,гvзээлзгэнэ ,аньс ,нохойн хошуу гээд л тєрєл бvрийн жимстэй ийм л сайхан газарт би гэдэг хvн тєрсєн юм. Би нэг нас ч хvрэлгvй Улаанбаатрын иргэн болсын. Гэхдээ би зун болгон амралтаараа эмээ дээрээ нутагтаа ирж амардаг байсан л даа.Хvvхэд байхад ч сайхан байж дээ. Хотоос хvн ирлээ гээд л хєдєєнийнхєн шавчихна тэрvvхэн тэндээ бас хотын охин гээд хєєрхєєн од болчихно гэж байгаа.Манай эмээгиинх Шуранга гэдэг газарт голдуу зуншдаг байлаа. Шурангын улаан цохио гэж маш том хад байдаг юм энэ цохион дээгvvр чулуу шидээд давуулж чадах юм бол хvсэл биелдэг гэж нугийн хvvмvvс хэлдэг юм даанч би нэг ч удаа давуулж чадаж байгаагvй юм даг. Уянга сум маань газар доороо маш их алттай байгалын баялагтай байснаараа одоо буруудаж байна уу даа гэлтэй. Зарим нэг увиагvй шуналтай этгээдvvдийн хар гайгаар энэ сайхан газар маань одоо ёстой там болж хувирч байна. Эрхэм сайд Эрдэнэбат гуай миний нутгийн алтыг нь авчихаад хєрсєнд нь нєхєн сэргээлт ч хийхгvй голыг нь ширгээж сум сууринд нь хєрєнгє оруулсан ч юмгvй газар нутгийг минь сэндийчээд авах юмгvй болгосон хvмvvсийн анхдагч гол буруутан нь .

Одоо та бvхний харж байгаа газар бол Уянга сумын Єлт гэдэг газар энд тэндгvй тvмпэн барьсан шороо угааж байгаа хvмvvс єєр аймаг сум бvр хотоос ирсэн хvн ч зєндєє бий. Тэнд нинжа гэх хvмvvс хєгшин залуу хvvхэд гэлтгvй єдєржин усан дотор зогсож алтны уурхайн хамгаалагч нарт бороохойдуулан хєєгдєн байж хэдэн тvмпэн шороо угаана. Сая 8-н сард манай нэг найз геологийн ажлаар хєдєє орон нутгуудаар явж хєрс судлахад манай нутгийн хєрс хамгийн муу гарсан байна лээ.Yнэхээр сэтгэл євдєхгvй байхын аргагvй байгаа биз. Яана даа эх орон минь бид л газар нутгаа хайрлахгvй юм бол єєр хэн хайрлах юм бэ.

Урлаг ямагт нийгмээс нэг алхам тvрvvнд явдаг

Єнєєдєр л блог дээрээ юм бичиж байна. Ойрдоо завгvй байсан болохоор юм бичих ч зав гарсангvй.Би нээрээ сая 9-1-нд *Нууц амраг чинь болъё* гэдэг жvжиг vзлээ. Энэ жvжгийг vзэхийн тулд оюутны ангийнхаа залууруу утасдаад шууд л даачих гэж гуйлаа.(хэ хэ...) ичмээр ч юм шиг.
Би тэр жvжгийг vнэхээр vзмээр байсан юм л даа даанч би ойрийн vед санхvv жоохон тиймхэн болчихсон байсын. Угаасаа хvнээс юм гуйх дургvйг хэлэх vv эвгvй л юм байна лээ. Гэхдээ би цалин буухаар кинонд даана гэж хэлсэнлдээ.Уул нь цагийн сайханд залуучууд єєрсдєє л тийм ч юм vзье ийм ч юм vзье гээл хоёр гурваараа зэрэгцээд л гуйдаг байж дээ. Одоо ч 80-аад оны охидууд моодноос гараад 90-ээд оны охидууд моодонд орсон юм шиг байна хэхэ. За за энэ joke байлаа гэж. Гэхдээ л...
Театрт очихоор цаанаа нэг л сайхан шvv.Театраас би нэг тийм эерэг энерги ч гэх юм уу эрч хvчийг олох шиг болдог юм . Энэ жvжгийг vзсэн чинь оюутан цаг санагдаад vнэхээр сайхан байсан шvv.Учир нь энэ жvжигт урлагийн сургуулийн тєгсєх курсын жvжгийн ангийнханы тухай гардаг юм.Тус жvжиг нь сургуулиа тєгсєєд амьдралын анхныхаа алхамыг хийх гэж байгаа залуучуудыг энэ хэцvv нийгэмд амьдралдаа ухаалаг байж зєв сонголт хиигээрэй гэдгийг тэрхvv оютнуудын хайр сэтгэл хийгээд тэдэнд тохиолдож байгаа ээдрээтэй асуудлуудыг хєгжилтэй маш сонирхолтойгоор найруулагч єнєєгийн залуучуудад ойлгуулахыг зорьсон байна лээ.Та ч гэсэн оюутан цагтаа иргэж очмоор байвал энэ жvжгийг vзээрэй гэж зєвлєх байна.





Tuesday, August 28, 2007


Чамд дурла гэж сэтгэл намайг хєтєлсєн
Чамайг хайрла гэж хорвоо надад хэлсэн
Хамгаас илvv гэж зvрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би єєрєє шийдсэн


Намайг гээд ирэхэд чинь тvлхсэн мєртлєє
Надад хайртай гэхэд чинь итгээгvй мєртлєє
Єєр хvнийг хайрлаад эхлэхээр чинь
Єєдгvй зvрх минь чамруу тэмvvлэх юм




Хєєрхєн


Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.

Өглөө сүүлийн цагийн хичээл цонхлоод бөөн баяр, манай ангийн хэсэг нөхдүүд цүнх саваараа бие биеэ цохин сургуулийн хаалгаар чихэлдэн гараад хаврын урь орсон дулаахан өдөр сургуулийн өнцөгт байдаг сандал дээр овооролдоод шинэ ирсэн түүхийн багшийн тухай ам булаалдан ярьж эхэллээ. Манай сургуульд залуухан эмэгтэй багш ховор байдаг болохоор шинээр ирсэн тэрхүү багшийн тухай дэлгэсэн элдэвийн яриа маань нэг л мэдэхэд ангийнхаа хэдэн охидын тухай болон хувирч орхив. Бидний цуглаан үе үе охидынхоо тухай яриа болон хувирдаг байсан хэдий ч өнөөдрийн өдөр шиг нэг нэгнээсээ ичиж зоволгүй нэр зааж тэр тэр хөөрхөн гэж авч хэлэлцэж байгаагүй сан. Миний бодлоор манай ангид хамгаас хөөрхөн ганц л охин байдаг билээ. Би түүнийг л дотроо хамгийн хөөрхөн гэж бодож явдаг боловч хэн нэгэнд ил гаргаж хэлж байсангүй, тийм учрал ч тохиож байсангүй.

Нэгэн удаа намар хичээл ороод удаагүй байхад манай ангийнхан ангийн багшийг ятган байж хагас сайн өдөр эртлэн цугларч, Богд уулын энгэр өөд бидний нэрлэсэнээр зугаалга хийсэн билээ. Өглөө эртлэн босоод үүргэвчээ аван ээжийн бэлдэж өгсөн зүйлийг чихэн барин хийж, цайгаа ч бүрэн уулгүй яаран сандран сургууль дээр иртэл ангийхан маань ихэнх нь ирчихсэн багшийг тойрон шуугилдаж байна. Яг тэр өдөр л би хэдэн жил нэг ангид суралцаж байсан мөртлөө олж хараагүй байсан ангийнхаа охины хичнээн хөөрхөн нэгэн болохыг анх удаа хараад, урд нь яагаад нүдэнд минь тусаагүйг, бас би яагаад түүнийг олж ажиглаж байгаагүйгээ гайхширсан хэдий ч зүрх минь өөрийн эрхгүй булгилан цохилоход, ёстой хөөрхөн гэж өөрийн эрхгүй дотроо шивнэсэн юм даа. Намайг харж байгааг огтхон ч анзаараагүй тэр охин намар цагийн сэрүүнийг ажралгүйгээр, ишэн дээрээ эгц ургасан хэвээр байгаа үнгэгдэж гундаагүй хээрийн сарнай цэцгийн бүдэг ягаан дэлбээнд турьхан хуруугаа зөөлхөн хүргэн энхрийлэхдээ, нарны хамгийн сайхан цацрагийг өөртөө шингээж эргүүлэн цацруулж байгаа мэт гайхам сайхан инээмсэглэж байж билээ.

Бусдаас зайдуухан суугаад хээрийн цэцгийг энхрийлэн илбэж буй түүний нүд нь очтон гийж, зөвхөн энэ л цэцгийг олж харсандаа баярлан инээмсэглэх тэрхүү охины жаргалтай мишээлт нь миний зүрхэнд хүрч, сэтгэлийг минь үнэхээр хүчтэй догдлуулж чадлаа. Юутай хөөрхөн юм бэ. Яг л би ингэж сэтгэлдээ шивнэсэн. Тэр охинд гоёмсог хөмсөг, давхраатай эргэлдсэн алаг нүд, өөгүй цагаан царай гээд л бусдын хэлдэг хөөрхөнд тооцогдох элдэв гоёл байсангүй хэдий ч. Надад тэр хамаагүй ээ. Чиний хиргүй нандин сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэх жаргалтай мишээл тодруулсан энгийн сайхан царай чинь л надад юугаар ч сольшгүй хөөрхөн санагдсан, тэгээд чи тэр л төрхөөрөө миний зүрхэнд ертөнцийн гоо үзэсгэлэн гэж чухам юу вэ гэдгийг анх ойлгуулсан билээ.

Өнөөдрийн бидний ярианд би ч бас үнэнээ л хэлсэн юм. Хөөрхөн гэсэн охидуудаа бараг дуу нэгтэйгээр дэмжиж дуусахад нь би гайхлаа. Тэрнийг минь хэн ч хөөрхөн гэж нэрлээгүйд жаахан гайхширсан ч бодох санах юмгүй хэлээд л тавьчихлаа. Тэр хөөрхөн. . . Эргэн тойрон хэдхэн секунд чив чимээгүй болсоноо энд тэндгүй намайг шоолон инээх дуу газар авлаа. Арай ч дээ, тэрийг хөөрхөн гэж байгаа юм уу. . . Юу нь хөөрхөн юм хэмээн хэн нэг нь надаас шооч инээдийн дуун дундуур асуухад өөрийн эрхгүй юм бүхэн нь хөөрхөн хэмээн зэвүүцэнгүй хариулж орхисон. Та нар өөрснөө тэнэг, хэн нь хөөрхнийг ялгаж харахгүй байна уу хэмээн би өөрийн эрхгүй шоолуулсандаа бахардан өгүүлтэл ха ха хэмээн инээлдэх манай ангийнхан тэр дороо надад элдвээр нэр хоч өлгөж эхэллээ. Олон хүнд нэг дор шоолуулах хичнээн муухай байсан ч гэлээ би худлаа худлаа гэж тэгэхэд хэлээгүй юм шүү. Уурлах хорсох, бачимдах зэрэгцсэн намайг манай ангийн хөвгүүд бахаа ханатал шоолон инээлдэж тэр өдөр орь ганцааранг маань сургуулийн гадна орхин явцгаасан юм даа . . .

Нилээдгүй жилийн дараа ангийн маань нэг нөхөр удаан хугацаагаар сурсан сургуулиа төгсөн гадаад орноос ирсэнээр ангийнхан маань ихэнх нь цуглан уулзаж хөөр баяр болон багын дурсамжаа хуваалцан бүтэн оройг хамтдаа үдлээ. Тэр маань оройхон хоцорсхийн ирэхэд нь бид түүнийг бараг л танихгүй шахам болсон байв. Сайхан хүүхэн болжээ. Гуалиг биетэй, эргэлдсэн алаг нүднийхээ тас хар уртаа гэгч сормуусаар шилбүүрдсэн үл таних сайхан хүүхэн бидний дунд чихэлдэн сууснаар манай ангийн залуусын дунд багийн нэгэн дурсамж эргэн ирлээ. Чи ч мөн нүдтэй хүү байжээ, арван жилд байхад чамайг хөөрхөн гэж ганцаараа хэлээд уурлаж байхад нь бид мөн ч их шоолж мөн ч их хочилж билээ. Гэтэл багаасаа л ёстой билгийн нүдтэй хүү байж шүү хэмээн хэсэг цаашлуулж билгийн нүдтэй хүүг яагаад одоо болтол эхнэр аваагүй байгааг тал талаас минь шалгааж эхэллээ. Санаанд нийцсэн хөөрхөн бүсгүй тааралдахгүй байна аа гэж үнэнээ хэлэхсэн. . .Би үнэнээ хэлсэнгүй ээ, хэлсэн ч тэд аягүй л бол хэдэн жилийн өмнөх шиг дахиад л ойлгохгүй байсан биз дээ.

Уулзалт задгайрч баарны бүдэг гэрэлд наргих халамцуу голдуу ангийнхан маань эхнээсээ хэд хэдээрээ гэрийн зүг харьцгааж эхэллээ. Тэр маань удалгүй суудлаасаа наашлан миний дэргэд ирж сууж, бид жаал ярьцгаалаа. Намайг тэгж хэлж байсныг чинь би ер мэдэлгүй өнгөрсөн байна шүү, өөрийгөө би ердөө ч хөөрхөн гэж боддог байгаагүй л дээ. Харин одоо би ямар болсон байна. Ингэж хэлээд тэр миний нүдрүү эгцлэн харж инээд алдан суулаа. Тас хар хөмсөг шивүүлсэн нь ойрхон суугаа надад ажиглагдаж байлаа. Энэ давхраатай алаг нүд ч, тэр бяцхан шулуун хамар ч миний танил төрх биш байлаа. Би зохиогүй гэж хэлж чадахгүй ээ, сайхан л харагдаж байна. Харин түүний нүд нь оч адил гялалзан гэрэлтэхээ хэдийнэ байж, будмал сормуусаа эргэлдүүлэн хүйтнээр шилбүүрдэхдээ сурамгай болсоныг ажлаа. Миний зүрхэнд хоногшин үлдсэн, сэтгэл догдлуулсан тэр сайхан инээмсэглэл түүний нүүрнээс гээгдэн үлдээд хир удсаныг харин би тааж чадахгүй нь. Өөдөөс минь зөвхөн хүссэн үедээ хэний ч өмнө инээж чаддаг, тооцоотой бас сэтгэлгүй мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулсан үл таних бүсгүй сууж байх шиг санагдана. Хорвоод хоёр нар мандсан мэт, хүний сэтгэл догдлуулж эргэн тойрон гэрэл цацруулсан чин сэтгэлийн инээмсэглэл чинь хаашаа одсон юм бол доо.

Түүнийг би хөөрхөн гэж огт хэлсэнгүй ээ. Тэр маань хөөрхөн биш байлаа. Би түүнд чи их царайлаг болжээ гэж хэлсэн, тиймээ тэр хөөрхөн байгаагүй юм. Ердөө л бусад олон олон хүүхнүүдийн нэгэн адил царайлаг бүсгүй болон хувирсан байлаа.

Харихаар ганцаар гадаа гарлаа. Намрын сүүлчийн сарын сэвшээ салхи нүүр лүү сэрүү татуулан үлээнэ. Сэтгэлийг минь догдлуулсан хөөрхөн хэн нэгэнтэй би удахгүй учирна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнийгээ би зөрөн өнгөрөх эдгээр олон охид бүсгүйчүүдийн дундаас нарны цацрагийг өөртөө хураагаад, итгэл сэтгэл дутагдсан өрөөл бусдад эргүүлэн цацруулах мэт гайхам сайхан инээмсэглэлээр нь таньж олох болно. Тэгээд л энэ олон жил хэлэх сэн гэж хүсч байсан үгээ, хоёр гарыг нь атгаад чанга дуугаар түүндээ хэлнэ .

Чи үнэхээр хөөрхөн юмаа. Яг л ингэж хэлнэ дээ