Monday, September 3, 2007

Тєрсєн нутгаа гэж...



















Сvvлийн vед нутагтаа очихоор сэтгэл євдєєд юн амрах мантай болох юм. За эхлээд нутгаа танилцуулсан нь дээр байх.

Энэ зурган дээр харагдаж байгаа газар бол Євєрхангай аймгийн Уянга сумын нутагт байдаг Найман нуур гэдэг газар. Yнэхээр сайхан байгальтай газар даа. Энд хvйн холбоогоор холбогдсон найман ширхэг нуур байдгын. Гадаадын жуулчдын ирэх дуртай Моголын vзэсгэлэнт газруудын нэг. Цэв цэнхэр гvн их усанд нь загас жараахай ихтэй хажуугийн уул тал ой модондоо жимс ихтэй тэр дундаа хад ,vхэрийн нvд, дошлой ,гvзээлзгэнэ ,аньс ,нохойн хошуу гээд л тєрєл бvрийн жимстэй ийм л сайхан газарт би гэдэг хvн тєрсєн юм. Би нэг нас ч хvрэлгvй Улаанбаатрын иргэн болсын. Гэхдээ би зун болгон амралтаараа эмээ дээрээ нутагтаа ирж амардаг байсан л даа.Хvvхэд байхад ч сайхан байж дээ. Хотоос хvн ирлээ гээд л хєдєєнийнхєн шавчихна тэрvvхэн тэндээ бас хотын охин гээд хєєрхєєн од болчихно гэж байгаа.Манай эмээгиинх Шуранга гэдэг газарт голдуу зуншдаг байлаа. Шурангын улаан цохио гэж маш том хад байдаг юм энэ цохион дээгvvр чулуу шидээд давуулж чадах юм бол хvсэл биелдэг гэж нугийн хvvмvvс хэлдэг юм даанч би нэг ч удаа давуулж чадаж байгаагvй юм даг. Уянга сум маань газар доороо маш их алттай байгалын баялагтай байснаараа одоо буруудаж байна уу даа гэлтэй. Зарим нэг увиагvй шуналтай этгээдvvдийн хар гайгаар энэ сайхан газар маань одоо ёстой там болж хувирч байна. Эрхэм сайд Эрдэнэбат гуай миний нутгийн алтыг нь авчихаад хєрсєнд нь нєхєн сэргээлт ч хийхгvй голыг нь ширгээж сум сууринд нь хєрєнгє оруулсан ч юмгvй газар нутгийг минь сэндийчээд авах юмгvй болгосон хvмvvсийн анхдагч гол буруутан нь .

Одоо та бvхний харж байгаа газар бол Уянга сумын Єлт гэдэг газар энд тэндгvй тvмпэн барьсан шороо угааж байгаа хvмvvс єєр аймаг сум бvр хотоос ирсэн хvн ч зєндєє бий. Тэнд нинжа гэх хvмvvс хєгшин залуу хvvхэд гэлтгvй єдєржин усан дотор зогсож алтны уурхайн хамгаалагч нарт бороохойдуулан хєєгдєн байж хэдэн тvмпэн шороо угаана. Сая 8-н сард манай нэг найз геологийн ажлаар хєдєє орон нутгуудаар явж хєрс судлахад манай нутгийн хєрс хамгийн муу гарсан байна лээ.Yнэхээр сэтгэл євдєхгvй байхын аргагvй байгаа биз. Яана даа эх орон минь бид л газар нутгаа хайрлахгvй юм бол єєр хэн хайрлах юм бэ.

No comments: